(Cormobointa, Embryobionta) Дээд ургамал нь удаан хөгжлийн үр дүнд усны амьдарлаас хагацаж шинэ нөхцөл болох эх газрын амьдралд зохилдсоноор түүний бүтэц, зохион байгууламж, үйл ажиллагаа нь нарийсаж дэвшилтэт хэлбэрийг олсон байдаг. Дээд ургамал нь түүхэн хөгжлийн явцдаа өөрийн амьдарч байсан орчиндоо зохицож, ялангуяа усан орчноос шинэ нөхцөл болох эх газрын амьдралд шилжин түүнд зохилдохдоо тодорхой эрхтний системийг бий болгон чиглэлжүүлэх, түүнчлэн дотоод бүтцээ нарийн зохион байгуулалттай болгох зэрэг олон шинэ шинж тэмдгүүдтэй болж өөрчлөгдсөн. Дээд ургамал бол олон эст бие махбодь болсон учраас түүний эсүүд нь урт удаан хувьсал, хөгжлийн явцад нарийн бүтэц зохион байгуулалт тодорхой үүргүүдийг гүйцэтгэхтэй холбогдуулан дамжуулах трахей, бүрхүүл, тулгуур, бүрэлдүүлэх гэх мэт эдүүдийг үүсгэн тэр нь цаашдаа эрхтний системийг бүрэлдүүлж иш, навч, үндэс зэрэг тодорхой эрхтэн болон салбарлан хөгжсөн байна. Дээд ургамлын үржлийн онцлог доод ургамлаас ихээхэн ялгаатай болж, нэлээд нарийн бүтэцтэй болсон. Эртний эх газрын амьдралтай ширвэс, шүвлээ, хөвд, ойм зэрэг ургамлын үр тогтох процесс одоог хүртэл усан орчинтой холбоотой хэвээр байхад нарийн бүтэц, зохион байгуулалттай нүцгэн болон далд үрт ургамлын үржил уснаас хараат бус өөрөөр хэлбэл устай ямар ч холбоогүй шахам болж иржээ. Үүнээс гадна доод ургамалд бэлгийн эрхтэн нь тодорхой нарийсаж хөгжөөгүй ганц эсээс тогтдог бол дээд ургамлын хувьд архегон эм, антерид эр хэмээн бүхэл бүтэн тусгай эрхтэн олон эстэй үржлийн үйл ажиллагаанд оролцдог болж иржээ.
Нарийн зохион байгуулалт бүхий дээд ургамал нүцгэн ба далд үртэн түүхэн хөгжлийн явцад үр тогтолтын үр дүнд хөврөл бүхий “үр” хэмээн үржлийн тусгай эрхтэнг үүсгэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл дээд ургамалд “хөврөл” гэгч зүйл үүсдэг бөгөөд эх ургамал нь тодорхой хугацаанд тэжээдэг байхад харин доод ургамалд хөврөл огт байхгүй, түүний зигот эх ургамлаас тэжээгдэхгүй шууд тэжээгдэхгүй шууд биеэ дааж ургах чадвартай байдаг. Дээд ургамалд амьдралын явцад бэлгийн гаметофит ба бэлгийн бус спорофит үржлийн ээлжлэлт илүү нарийн тод ажиглагдана. Энэхүү үржлийн ээлжлэлт нь хөвдөөс бусад дээд ургамалд бэлгийн бус хэлбэр, бэлгийн үржлээ давамгайлан зонхилдог. Одоо дэлхийд тархан ургаж буй ургамлын аймгийн 80 орчим хувийг зөвхөн дээд ургамал, тэр дундаа далд үртэн эзэлж байна. Жишээ нь хорвоо дээр 0,5 сая орчим зүйлийн ургамал тархснаас 0,3 сая гаруй зүйл нь зөвхөн дээд ургамал юм.
Нүцгэн үрт ургамал (Cytnosponrtae) Үүнд ордог ургамлууд үрээр үрждэг ба үр нь умайн ханаар хамгаалагдсан биш харин ил сууж байдаг болохоор нүцгэн үрт гэж нэрлэдэг. Үр нь макро спор навны суурины дэргэд сууд байдаг үр нахианаас ургаж хөгжинө. Тоосны үйрмэг дотор оршиж байдаг сул хөгжилтэй булуу ба том ганц эсээс бүрэлдэх тоосны үйрмэгний тусламжтай их төлөв салхиар тоос хүртдэг. Үр тогтох үед тоосны гуурс бий болдог ба түүний дундуур үр тогтох элемэнтүүд гадагш хөдөлж эхлэнэ. Эм булуу эндосперийнд дүртэй ямагт үр тогтохын өмнө болно. Эндосперм өндгөн эс бүхий археогонитой байна. Нүцгэн үрт ургамлуудад үрийн умай байдаггүй учраас үр жимс бий болдоггүй. Нүцгэн үрт ургамлуудын боргоцой гэж нэрлэгдэх зүйл нь богино цуравнууд бөгөөд түүний доторх хальстай хайрсны цаана үрнүүд байдаг. Том навч бүхий нүцгэн үрт ургамлуудад үрт сал мод, бегнеттит ба саговникийн ангиуд орно. Жирийн жижиг буюу зүү маягийн навс бүхий нүцгэн үрт ургамлуудад кордаит, гингков шилмүүст, гнетовын ангиуд орно. Мөхсөн үрт сал модууд нь саговник ба бенеттитийн эх үүсвэрийг тавьж өгчээ. Саговник нь халуун орны цаг уурын байдалд ургадаг бөгөөд тэдгээрийг мөн цэцгийн дулаан байшинд тарина. Саговник нь 1-2 жилийн дараа мөхдөг урт, хатуу, хар ногоон өдөн навчнуудын дэлбээр шувтарсан 6м хүртэл өндөр их биетэй юм. Бүдүүн их бие дээр нь навчны суурьны үлдэгдэл. болох хайрс үлдэнэ. Ишний голоос саго гаргаж авна. Саговник бол 2 гэрт ургамал юм. Эр ургамлууд дээр нь боргоцой урган хөгжих ба микроспор навчин дээр нь микроспор бүхий микроспоранги бий болж хөгжинө. Эм ургамлын орой дээр ногоон навчны хооронд бага зэрэг өд маягийн жижиг тунгалаг шар макроспор навч урган гардаг ба дээр нь хурц улаан өнгийн үр нахианууд бий болж ургана. Үр нахианы дотор эм булуу ба хоёр архегони болон өндгөн эс бүхий нэг макроспор байна. Салхиар үр нахиан дээр авчрагдсан тоосууд нь богинохон гуурс гаргадаг бөгөөд түүнээс хөдөлгөөнтэй хоёр нь сперматозоид архегонид нэвтрэн орж нэгэн өндгөн эсэд үр тогтоод үүний дараа үр нахиа нь үр болон хувирна.