Сургалтын блог
2012-03-25
Гомдлоо тайлах арга

Гомдол таньд удаан хугацааны стрессийг бий болгоно. Битгий гомд гэдэг үгийг бид өөрсдөдөө бас хэн нэгэнд хэлж байдаг ч гомдол гэдэг санаснаар үл болж, гомдсоор л байдаг. Гомдол гэдэг хэн нэгэнд дээрэлхүүлсэн, доромжлогдсон мэт өөрийн эрх ашиг, эрх чөлөө зөрчигдсөн мэт мэдрэмж юм. Таньд та өөрөө ихээр хохирсон мэт сэтгэгдэл төрж,заримдаа илэрхийлэх хүсэлгүй болж, сэтглйин гүнд шургалан ордог билээ. Бас уурлах боломжгүй газар гомдол ихээр төрдөг. Гомдоод л байвал гомдол гэдэг барагддаггүй. Бид гомдлыг сэтгэлдээ үргэжлүүлэн бодож цаг үргэжл гомдддог. Уур бухимдал тэр дорхноо дүрхийгээд заримдаа унтардаг бол гомдол сэтгэл санааны гүнд шигдэн шургасаар, хэн нэгэн “уучлаарай” гэж хэлэхийг битүүхэн харж, хэн нэгэн хэлээгүй, гуйгаагүй байхад аргадахыг хүсэж байдаг. Хамгийн аюултай нь биед хуримтлагдсаар, цаашлан хорт хавдар болдгийг шинжлэх ухаан нэгэнт батлаад байна. Гомдол нэг ёсондоо биед удаан хуримтлагдаж буй уур хилэн юм. Хүмүүсийн хоорондын харилцаан дээр ан цав үүсч гомдол, дургүйцлийн хүчтэй мэдрэмж төрүүлснээр тэр нь хуримтлагдаж хоцордог. Удаан хугацааны турш сэтгэлд бодогдовч түүнийгээ заримдаа гаргаж хэлэхэд утгагүй, эсвэл эрхгүй мэт, эсвэл гарган хэлэхээс айсаар сэтгэлийн гүнд улам цаашлан шургасаар байдаг. Тэгээд л сүүлдээ ямар зүйлд гомдож байгаагаа ч анзарахгүйгээр юм бүхэнд амархан гомдож, дургүйцэл төрдөг болно. Бас бухимдан уурладаг болно. Тэгээд таны авир араншин ямар вэ гэдгээс шалтгаалаад янз бүрийн сөрөг мэдрэмжээр дүүрч, түүнийг дагасан сөрөг зан үйлүүд бий болдог. Нэг бол цаг үргэлж уйтгарлан гуниж, нэг болон сэтгэлээр унан шаналдаг. Зарим нь юм л бол усан нүдэлж, гомдоллосоор цаг хугацааг барна. Дахин дахин өөрийгөө өрөвдөж гомдох хэн нэгнийг эрсээр байдаг шүү дээ. Та өөрийгөө ажиглаарай. Та гомдохгүй байхын тулд яах вэ? Та юуны түрүүнд таны амьдрал танаас хамаардаг, таныг гомдоож буй хүмүүст та гомдоох боломж өгсөн гэдгийг ямагт санаж байгаарай. Мөн хүмүүс санаатайгаар хэн нэгнийг гомдооё гэж боддоггүй, түүнд ч бас өөр арга байгаагүй, та хоёрын ашиг сонирхол, хийсэн үйлдэл тохироогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө хүнд ч бас буруугаа мэдэрч буй гэмшил байгаа гэдэгт итгээрэй. Бас асуудлыг өөр өнцгөөс харахыг хичээгээрэй, энэ нь заавал тусаа өгөх болно. Хэрвээ дээрхээс эсрэг зүйл болж үнэхээр гомдохоос өөр аргагүй нөхцөлд орж гомдсон бол та гомдлоо заавал тайлах хэрэгтэй. Гомдлоо тайлахын тулд гомдоосон эзэндээ хэлж уучлал гуйлгах нь хамгийн үр дүнтэй. Магадгүй ингэх боломжгүй байж болох юм. Тэгвэл та хэн нэгэнд энэ тухайгаа ярих, түүнийг зургаар нь ч юмуу ямар нэгэн зүйлээр орлуулан түүнд ярьж байна гэж сэтгэн сэтгэл доторхоо уудлан ярих, мөн тэмдэглэл хөтлөх, зураг зурах гээд олон аргаар гомдлоо тайлж болно. Гомдлоо тайлахдаа та эхлээд гомдлоо ярьж эхлээд түүнийгээ уур хилэн болтол, айдас мэдэртлээ үргэлжлүүлээд юу хүсэж байснаа илэрхийлж дуусгаарай. Ингэвэл таны сэтгэл тайвширч гомдоосон хүнийг уучлах, асуудлыг өөр өнцгөөс харах сэтгэлийн тэнхээтэй болно.

Comments

Сүүлийн бичлэгүүд

. 8 angi.
. 8 angi
. 8 angi
. 8 angi test
. 10angi
. test
. (гарчиггүй)
. дээд ургамал
. жин хасах үедээ анхаарах зүйл
. хооллох соёл-дарсны хундага
. бэлгийн хүчирхийлэл
. Гомдлоо тайлах арга
. Шалгалтын заавар
. молекул
. молекул

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. ltuya

Бичлэг: 12 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax